Шилдэг тулаанч Ж.Нарантунгалаг: Би Амарбаясгаланг тулаанд дуудаж байна
Монголын супер тулаанч Жадамбын Нарантунгалаг "Чингисийн цавчилт" гэх цуутай өшиглөлтийнхөө үүх түүх, саяхнаас төвлөрлийн цоо шинэ арга барилтай болсон тухайгаа болон гол өрсөлдөгч Хар салхи хочит Амарбаясгаланг халз тулаанд дуудаж байгаа зэрэг олон сонирхол татам сэдвээр бидэнтэй ярилцлаа.  -Ихэнх хүмүүс таныг Монголд болсон анхны мэргэжлийн тулааны аварга гэдгээр сайн танина. Уг нь бол өөрийн чинь хичээллэж байсан анхны спорт каратэ биз дээ? -Хамгийн анх 1993 онд житкюндо гэдэг ойрын зайн халз тулааны урлагаар хичээллэж эхэлсэн. Тэгээд 94 оноос кёкүшинкай каратэгаар хичээллэдэг болсон. Хүнд спорт. Кёкүшинкай каратэ гэдэг нь хүчний төрлийн хүнд каратэ гэсэн үг л дээ. Хамгаалалт, бээлий энэ тэр өмсөхгүй. 2003 он хүртэл гэдэг чинь арваад жил каратэгаар явсан юм байна шүү. -Ямар амжилт гаргаж байсан бэ? -Кёкүшинкай каратэгийн улсын гурван удаагийн аварга болж байсан. Мөн Азийн аваргын мөнгөн медальтай. Олон улсын А зэрэглэлийн тэмцээний амжилтууд байна. Ер нь манай кёкушинкай каратэгийн холбооноос мундаг тамирчид төрж гарсан байдаг. Мэргэжлийн тулаанд цахиур хагалж байгаа Гантөмөр, Бямбадорж, Амарбаясгалан, Саруул-Од, Батжаргал, Эрдэнэбилэг, Наранбаатар, Галбаатар, Гантулга гээд бүгд кёкүшинкай каратэгаар хичээллэдэг байсан. Ер нь тулааны урлагт хүндэтгэлээр эхэлж, хүндэтгэлээр дуусгана гэсэн зарчим байдаг болохоор энэ спортоос тэсвэр хатуужил сайтай мундаг тамирчид төрдөг байх.
"Шилдэг тулаанч Ж.Нарантунгалаг: Би Амарбаясгаланг тулаанд дуудаж байна" цааш унших »
Масутацу Ояма - Киокушин Каратэгийн үндэслэгч
  Масутацу Ояма
         1923-1994   Тэр бол домог. Энэ түүх агуу тулаанчийн тухай өгүүлнэ.
"Масутацу Ояма - Киокушин Каратэгийн үндэслэгч" цааш унших »
Монгол зо хүссэн хүсээгүй дэлхийд гарна
       Монголын үндэсний бие хамгаалах урлагийн холбоо 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Монголчууд эртнээс эр зориг, цэргийн сүр хүчээрээ дэлхийд цуутай ард түмэн. Түүний гол нууц нь монгол цэргийн зэвсгийн эрдэмд байдаг аж. Монгол зэвсгийн эрдмийг 20 орчим жил судалж байгаа Монголын үндэсний бие хамгаалах урлагийн холбооны тэргүүн, Чингис хааны дэлхийн академи, Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, Тулааны урлагийн олон улсын хэмжээний мастер Д.Отгонбаярыг “Дугаарын зочин”-оор урьж ярилцлаа. Дэлхийд цор ганцаар нууцаа хадгалж үлдсэн монгол цэргийн зэвсгийн эрдэм удахгүй дэлхийг шуугиулах болно хэмээн тэрбээр ярьсан юм.
"Монгол зо хүссэн хүсээгүй дэлхийд гарна" цааш унших »
K-1 World GP 2003,2004-ын аварга Remy Bonjasky vs Stefan Leko
Нэгэн гайхалтай бичлэгийг хүргэж байна. Уг тулаан 2 минут үргэлжлэх ба К-1 World GP-ын аварга Remy Bonjasky, Кикбокс, Муай тайн дэлхийн аварга Stefan Leko хоёрын 2007 онд К-1 Сөүлийн гран прид хэрхэн тулалдсаныг үзэж сонирхнуу.
"K-1 World GP 2003,2004-ын аварга Remy Bonjasky vs Stefan Leko" цааш унших »
Хөгжимт тулааны урлаг Капоэйра.
Капоэйра нь 400 гаруй жилийн өмнө Бразилд үүссэн, бие хамгаалах урлагыг хөгжим болон акробатиктай хослуулсан бие хамгаалах урлагын нэгэн төрөл юм.
"Хөгжимт тулааны урлаг Капоэйра." цааш унших »
Монголын тулаанч Дэлхийн шигшээд багтжээ
Тун удахгүй 12 сарын 5-нд Оросын тулааны урлагуудын холбооноос (РСБИ) Битва Чемпионов 4 тэмцээнийг зохиох гэж байна. Энэ удаагийн тэмцээн нь Оросын шигшээгийн эсрэг Дэлхийн шигшээ гэсэн нэртэйгээр явагдана. Тус олон улсын тэмцээнд Оросын тулааны урлагийн шилдэг мастеруудаас гадна Польш, Хятад, Казакстан, Бразил, Монгол, Япон, Тайланд зэрэг 14 орны шилдэг тулаанчид оролцохоор болжээ. 
"Монголын тулаанч Дэлхийн шигшээд багтжээ" цааш унших »
”Khayngarvaa Dojo” буюу арын хаалгагvй спорт
                                                                                 Тулааны спортоор хичээллэдэг "Khayngarvaa dojo" буюу "Хаянгарваа дэвжээ"-нийхэн шалгалтаа єгч байгаа сургаар єнгєрсєн пvрэв гаригт зорьж очлоо. Тулаанчид vзэг цаас хэрэглэх биш, чаддаг мэддэгээ биетээр vзvvлж шалгуулдаг юм байна. Нэг ёсондоо зэрэг бvсээ хамгаалж, юу чаддагаа тайлагнаж байгаа нь энэ. Хvн болгон єєрийн чаддагийг л хийнэ. Хєдєлмєрлєж, хєлсєє урсгаж чадсан нь бvснийхээ єнгийг єєрчилнє. Чадаагvй нь бvс /дан/-ээ хураалгана. Бvснийхээ єнгєєр тэдний зэрэг дэв ялгаатай. Бvсэн дээр тухайн хvний алдар цол бичигддэг. Насан туршид хадгалагдах учраас хvндтэй эдийн нэг. Тулаанчдын шалгалтад арын хаалга байхгvй. Танил тал нэмэргvй. Ур чадвар, тэсвэр хатуужлыг нэгдvгээрт тавьдгаараа шударга спорт юм.
Хэдхэн хоногийн ємнє шатнаас унаж гараа хугалсан бяцхан тулаанч євдєлтийг тэсвэрлэн шалгалтаа заавал єгнє хэмээн зvтгэж байхыг тэнд харлаа.
 
"”Khayngarvaa Dojo” буюу арын хаалгагvй спорт" цааш унших »
65 кг жингийн шилдэг тамирчинг тодруулна

Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос 10 сарын 30-нд 65 кг жингийн шилдэг тулаанчийг тодруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Тус холбооноос урьд нь 70 кг жингийн шилдэгийг тодруулах тэмцээнийг зохион байгуулж, тус тэмцээний ялагчаар Ж.Нарантунгалаг тодорч байсан билээ. Энэ удаагийн тэмцээнд тулааны урлагийн олон урсгал чиглэлийн тамирчид өрсөлдөхөөрөө онцлогтой юм. 

65 кг жингийн аваргын төлөө Ө.Гантөмөр / Команда/, Ө.Ганбаатар /Гео мандал/, Монголын үндэсний бие хамгаалах урлагийн Г.Балдангомбо.Б.Чинзориг, Х.Онолбек /Хаянгарваа/, Д.Батгэрэл /Шандас/.Э.Буянбат /Монгол газар/, Н.Отгонбаатар/Ирвэс/ нар хасагдах журмаар K-1 World Max-н дүрмээр тулалдаж аваргаа тодруулах юм.

Тус тэмцээнд шилдэг 8 тамирчины тулаанаас гадна. 51 кг-ийн жинд А.Ууганбаяр /Шандас/ Ц.Пүрэвцэнд /Бүгэнжюкү/ нар хүч сорино. Харин 60 кг-д О.Пүрэв /Шандас/, У.Үүрийнцолмон /Монгол нудрага/, У.Болдсайхан /Эв найрамдлын хүч/, Г.Ганзориг /Хилчин/ спорт хороо, Б.Түвшин /ТДЕ/ хамгаалалтын алба, Г.Одбаяр /Хаянгарваа/, 70 кг-д Б.Галсандорж /Шандас/, О.Ганзориг /Ширэн бээлий/ И.Энхсүлд /ТДЕ/ хамгаалалтын алба, Т.Октябрь /Шонхор/ цагдаагийн клубын тамирчид өрсөлдөнө. 90 кг-ийн чөлөөт тулаанд Б.Өнөржаргал /Үүзэн тал/, Б.Энх-Очир /Сүлд/ нар, мөн киокушин каратэгийн төрлөөр Ч.Чойжил /Макс/, Б.Цогтбаяр /Монхангай/ нар 1 сая төгрөгийн бооцоотой тулалдахаар болжээ.

(Нийт: 95)